чөлөөт цаг 1173 нийтлэл байна

Ээжээ санан дурсахад

Жилийн өмнө ээж маань 99 настайдаа биднийгээ орхин тэнгэрийн оронд заларсан юм. Тэтгэврийн насандаа хүртэл хамт байсан болохоор ээжийгээ их үгүйлдэг юм байна.
#чөлөөт цаг #нийтлэл

Танхай эмээгийн цуврал #22

Танхай эмээгийн цуврал #22
#чөлөөт цаг #нийтлэл

Хулан бид хоёр

Би Хулангийн фото зургийг урдаан гаргаж тавиад, гартаа үзгээ бариад ширээний ард суув. Би юу гэж эхлэх, чухам юу гэж бичихийгээ мэдэхгүй байлаа. Тиймээ захидал бичнэ гэдэг тун ч амаргүй ажил ажээ...
#чөлөөт цаг #нийтлэл

Оросын Утга уран зохиолын анхны Нобелийн шагналтан Иван Бунин

Санта Моникагийн наран шарлагын газар агуу Номхон далайн хөвөлзөх давалгаа эрчлэн, зөөлөн долгион нь гуниг төрүүлж, эх орноосоо алс хол насаа элээсэн их зохиолч Бунины тухай бичмээр боллоо.
#чөлөөт цаг #нийтлэл

Түүвэр онигоо-27

-Чи яагаад хичээлдээ явахгүй байгаа юм? -Өнөөдөр чинь дөнгөж 8 сарын 39 шүү дээ...
#чөлөөт цаг #нийтлэл

Хулан бид хоёр

Би Москвад нэг хонов. Маргааш орой нь Москва-Кривой-Рогийн галт тэргэнд суугаад өглөө эрт 7 цагт би Днепропетровск хотод ирлээ. Би төмөр замын вокзалын хажуухнаас трамвайнд сууж, оюутны дотуур байрандаа ирсэн бөгөөд жижүүр эмэгтэйгээс өрөөнийхөө түлхүүрийг авч өрөөндөө оров.
#чөлөөт цаг #нийтлэл

Анна Ахматова

Анна Ахматова шиг эрээн бараан амьдрал, зовлон жаргал дүүрэн үзсэн яруу найрагч ховор болов уу даа!
#чөлөөт цаг #нийтлэл

2016 оны Утга уран зохиолын Нобелийн шагналтан Америкийн Рок дуучин, яруу найрагч Боб Дилан

Энэ ямар олон жил хүлээсэн үйл явдал болов оо? Рокийн хутагт хувилгаан, яруу найрагч, хөгжимчин, дуучин Боб Дилан (жинхэнэ нэр нь Роберт Аллен Циммерман) дэлхийн утга зохиолын мөнхийн алдар хүндэтгэлийн тавцанд гарч, 2016 оны Утга уран зохиолын Нобелийн шагналт Боб Дилан болон хувирлаа. ​
#чөлөөт цаг #нийтлэл

Олзны төлөөх олигархийн дайн буюу хоосон ажиглагч ард олон

Энэ үгийг тэрээр намынхаа хэн нэгэнд хандаж нийгмийн сүлжээгээр буюу фэйсбүүктээ бичжээ. Түүний өөрийнх нь нүүр ном биш ч гэж бичиж л байна. Мөн ч бай, биш ч бай энэ их үнэн үг санагдав.
#чөлөөт цаг #нийтлэл

Отгонтэнгэрийн дуулал

Отгонтэнгэрийн бараа холдон холдтол харагдана. Эгийн даваанаас, Алтай хотоос харагддаг. Хангайн их уулсын дээгүүр торолзох бараа нь их уулсын дээгүүр, холын замд хүүхдээ үдсэн ээж нь аянчдын бараа тасартал гаднаа зогсох мэт бүртэлзэн торойно. Тэгээд сэтгэл оюун, бодол мөрөөдөл, төсөөллийн ертөнцөд сүмбэрлэн үлдэх бөлгөө.
#чөлөөт цаг #нийтлэл

Оросын мөчир буюу ДАЯАРШИГЧ Набоков

Лос-Анжелес хотноо Монгол номын сан ажиллуулж, утга, уран зохиолын арга хэмжээ монголчууддаа зохион байгуулдаг Алтанхуяг, Ган-Энхбаяр нартай Гриффит обсерваторий, Palos Verdes-ын далайн эрэг зэрэг газруудаар алхахдаа Набоковын тухай бичих хэрэгтэй юм гэж бодлоо.
#чөлөөт цаг #нийтлэл

К. Циолковский хийгээд Гэлэнхүү Хайнзан буюу Хүмүүний мөрөөдлийн хүч

Cайн үгт Эрдэнийн сан субашид, Богд Зонховын шашны номлолд сансрын хүрднээс гарвал зовлонгоос бүрмөсөн ангижран нирван болно гэж миний залуу багш Сансарбат ламтан олон жилийн өмнө надад хэлж байсан юм.
#чөлөөт цаг #нийтлэл

Сошиал солиорлын гол тайз фэйсбүүк

Дорнын улсууд дунд өрнийн соёлтой, амгийн эрх чөлөөтэй нь болох монголчууд бид дэлхийн хөгжилтэй хөл нийлэн алхаж чаддаг. Интернэт гээч зүйл нэвтэрснээс хойш сошиал медиаг хэрэглэгчдийн тоо эрчимтэй нэмэгдэж ирсэн.
#чөлөөт цаг #нийтлэл

Баруун аймгуудаар аялах нь барууны орнуудад амарснаас илүү сонирхолтой байлаа

Энэ жилийн наадмын амралтын олон өдрүүдээр миний бие хэсэг нөхдийн хамтаар баруун аймгуудаар аялаад ирлээ. Аяллаа манай улсын хамгийн баруун цэг бөгөөд Монгол орны дээвэр хэмээгддэг Алтай Таван Богдоос эхэлсэн юм.
#чөлөөт цаг #нийтлэл

Менежмент

Менежмент бол хамгийн сонирхолтой, үр өгөөжтэй мэдлэгийн салбаруудын нэг юм. Хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжийн амжилт нь зорилтот үр дүнд хүргэж чадахуйц менежментээс шууд хамаардаг.
#чөлөөт цаг #нийтлэл

Хулан бид хоёр

... Маргааш өглөө нь би босоод би ойр зуур хэрэглээний эд зүйлсээ хуучин хүрэн чемодандаа чихэж аваад автобусанд сууж галт тэрэгний вокзал дээр ирлээ.
#чөлөөт цаг #нийтлэл

Сергей Рахманиновын тухай 

​Дэлхийн нэрт хөгжмийн зохиолч, алдарт төгөлдөр хуурч С. Рахманинов нь 1873 оны 4-сарын 1-нд үе залгамжилсан Алтан Ордын улсын язгууртан Монгол-Tатар гаралтай тайж язгууртан, сонгодог хөгжимийн урлагт дуртай өндөр соёл боловсролтой газрын эзний гэрт Новгород хотын ойролцоо Сёмёнов тосгонд төрсөн ажээ.
#чөлөөт цаг #нийтлэл

Үхэлгүйн үүд

- Хайр бол үйлдэл биш, оршихуйн төлөв. Хэрэв түүнийг үйлдэж байгаа бол хайр биш. Хорин дөрвөн цагийн турш хэн ч юуг ч тасралтгүй үйлдэж чадахгүй. Үйлдэл хийдэл бүхэн алжаас уйтгар үүсгэж, амралт шаарддаг. Хэрэв чи хайрыг үйлддэг бол үзэн ядалт руу шилжиж байж амарна. Учир нь, эсрэг талд л хүн суларч чаддаг.
#чөлөөт цаг #нийтлэл

Миний мэдэх “Женко” Баттулга

Дээрх уулзалтаас хэд хоногийн дараа 8 дугаар сарын 14-нд нэг гайхалтай явдал болов. Тохиолдол ч байж мэднэ. Энэ өдөр бол “Монголын жүдочдын өдөр” бас монгол түмний “Эв нэгдлийн өдөр”, “Бахархлын баяр”-ын өдөр билээ.
#чөлөөт цаг #нийтлэл

Зүрхэн судар

Би та нарын дотоод Буддад мэхийн мөргөе. Та нар өөрсдөө анзаардаггүй байж магад. Дотоод мөн чанар чинь Будда гэдгийг, ирээдүйд учирч болох нэгэн биш, аль хэдийн учирсан гэдгийг зүүдлээ ч үгүй явдаг байх. Бид бодь чанараас гарсан, мөн бодь чанарын зүг одогсод. Бодь чанар – будда хутаг бол альфагаас омэга хүртэлх амьдралын тойргийг бүхэлд нь агуулдаг.
#чөлөөт цаг #нийтлэл

Анна Павлова 20 зууны балетын эрдэнийн очирын амьдрал хайр

Home sapiens - Хомэ сапиенс буюу оюун ухаант хүмүүн болгож байгаа зүйл нь театр, уран зохиол, урлаг соёл, гүн ухаан, шинжлэх ухаан.
#чөлөөт цаг #нийтлэл

Emperor - Эзэн хаан

Emperor - Эзэн хаан гэхээр асар баян олигарх ч юм уу, асар том газар эдлэнтэй хүмүүн гэж ойлгов доо. Түүний эзэмшиж байсан газар байрны талбай уртаараа 30-40 метр, өргөөнөөрөө 40-50 метр ердийн тайз. Нэг томоохоон өрөөний хэмжээ аль эсвэл нэг томоохон цэцэрлэгийн жижиг хэсэг гэж хэлэх болох юм.
#чөлөөт цаг #нийтлэл

Өндөр Гэгээн Занабазар

Монголын оюун санааны их самади багш, Монголын шарын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазар нь Боржгин алтан ургийн Түшээт хан Гомбодоржийн удаах хүү ​билээ.
#чөлөөт цаг #нийтлэл

“Луис Суарес - Хязгаарыг давахуй” номын “Хайрын түүх” бүлгээс

Спортын орчуулгаар олон жил ажиллаж, мэргэшиж буй залуу орчуулагч Г.Баярсайханы Луис Суарэсийн “Хязгаарыг давахуй” номны хэсгээс хүргэж байсан билээ. Энэ удаа Суарэсийн хувийн амьдралын хэсгээс буюу хайрын романсийн тухай хэсгээс хүргэе!
#чөлөөт цаг #нийтлэл

Анагаахын иж бүрэн гарын авлага

Энэхүү бүтээл нь уншигч түмэнд хүний биеийн анатоми, физиологийн талаар дэлгэрэнгүй ойлголт өгөхөөс гадна биеийн бүтэц ба онцлогийн тайлбар, эрүүл мэнд, энх эсэн амьдрахуйн урлагийн нэвтэрхий лавлах бичиг болох юм. Эрүүл мэнд, анагаах ухааны салбарын зөв мэдээлэл, зөв ойлголт, зөв тайлбар бол зөв амьдрал, урт наслалт, удаан жаргалын маргашгүй сурвалж билээ.
#чөлөөт цаг #нийтлэл

Таны үс асуудалтай байвал “Халгай”-г зориорой

Үс уналт, халзралт, үс бууралтах нийгмийн өвчин болжээ. Хар залуугаасаа үс нь халзарч түүнийгээ нуух гэж малгай өмсөх эсвэл өвөл зунгүй үсээ хусч явна. Эрчүүд гэлтгүй эмэгтэйчүүдийн дунд ийм асуудал бий болсон.
#чөлөөт цаг #нийтлэл

Түүвэр онигоо-26

Дайсан Монголын хилд тулж ирээд ”Хамгийн үнэтэй зvйлээ өг!” гэж тулган шаардахад манайхан аргагүйн эрхэнд төмөр замын овоолсон шороогоо өгөв.
#чөлөөт цаг #нийтлэл

Аль лиг нь том бэ?

Хөлбөмбөг сонирхогчдын дунд үүсдэг хамгийн том маргаан бол аль лиг нь хүчирхэг талаарх яриа юм.
#чөлөөт цаг #нийтлэл

Хортой хоолыг цээрлэ

Дорно дахины мистик уламжлалаар өөрийгөө гэж боддог бүхэн чинь хоол юм. Бие чинь хоол, сэтгэл чинь хоол, сүнс чинь хоол. Гагцхүү сүнснээс чанагуух анатта буюу би-үгүй чанар л хоол биш.
#чөлөөт цаг #нийтлэл